 Номын сан нь ном хэвлэлийг бүрдүүлэн хадгалах, нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн нийгмийн захиалгаар байгуулагдсан байгууллага юм. Номын санд байгаа хэвлэмэл болон хэвлэмэл бус бүхий л баримтуудын тухай мэдээллийг нийтэд эрэл хайгуулын хамгийн дөт замаар түргэн шуурхай хүргэх , хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээж, хадгалж хамгаалахын тулд ангилах , данслах, фонд каталогуудыг зохион байгуулах , үйлчлэх номын сангийн үндсэн үйл ажиллагаа болох нарийн чимхлүүр бөгөөд хариуцлагатай ажлуудыг номын санч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэдэг. 1990 иад оноос эхлэн номын санг автоматжуулах талаар алхамууд хийж байсан бол одоо номын электронжуулах тоон хэлбэрийн номын сан байгуулах талаар ярьж байгаа нь энэ салбарын хөгжил ямар хурдацтай хөгжиж байгааг харуулж байна. Уламжлалт номын сангийн фондыг тоон хэлбэрт оруулах нь өнөө үед дэвшилттэй арга бөгөөд энэ нь нэг ёсондоо бүх номыг хялбарчилж байгаа арга юм. Тоон хэлбэрт оруулсан электрон номын санг ашиглахад хялбар бөгөөд бүх номыг электрон хэлбэрт оруулсан болохоор маш олон давуу талуудтай байдаг. Манай улсын сургуулийн номын сангууд фондоо электрон хэлбэрт оруулах ажил хийгддэг болвч электрон номын сан нь төдийлөн хөгжиж чадаагүй байгаа хөгжлийнхөө эхэн үед явж байна. Уламжлалт номын сангийн ном хэвлэлийг тоон хэлбэрт оруулах нь миний бодлоор бүх юмыг хөнгөвчилсөн хамгийн сүүлийн үеийн боловсон электрон номын сан болох нь харагдаж байна.
|